Friday, April 15, 2011

ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ ЖАЙКА-ГИЙН САНАЛ ЗӨВЛӨМЖ

            2007 оны 07-р сарын 03
                                                                        Жайка-гийн татварын удирдлагыг бэхжүүлэх
                                                                                                            Төслийн баг
1. Тогтолцоог нэвтрүүлэх талаар
Татварын тогтоцоог бэхжүүлэх ЖАЙКА-гийн  судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд, татварын орлогыг бүр­дүүлэх, татварын бай­цаагч­дын ёс зүйн түвшнийг дээшлүүлэхтэй хол­боо­тойгоор Японы татварын нягтлан бодогчдын тог­толцооны тухай танил­цуулж, нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар зөв­лөмж өгсөөр ирсэн. 2004 оноос эхлэн Татварын удирдлагыг бэхжүүлэх техникийн хамтын ажилла­гааны төслийн хүрээнд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэгдсэн ажлыг төслийн бүрэлдэхүүн хэсэгт оруу­лан хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байд­лаар  татварын итгэмж­лэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдаж, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх авсан 100 орчим нягтлан бодогч бүртгэгдээд байна.  Герман, Хятад Солонгос зэрэг оронд  татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог ашигладаг бөгөөд АНУ-д ч ЕА гэсэн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг тог­толцоо байдаг билээ.
Уг тогтолцоог нэвт­рүүлснээр татвар төлөгч­дийн ухамсарыг шууд бус аргаар өөрчилж, улмаар татварын орлогыг нэмэг­дүүлэх боломжтой болох, татварын байцаагчдыг зөрчил гаргахаас урьд­чилан сэргийлэх, удаан хугацаагаар татварын албанд ажиллаж улс эх орондоо хувь нэмэрээ оруулсан байцаагчдын тухайд, тэтгэвэрт гарсных нь дараа   татварын ит­гэмжлэгдсэн нягтлан бо­догчдын зэрэг олгож, нэр хүнд болон тодорхой ор­логыг эх үүсвэр болгодог зэрэг ач холбогдолтой тогтолцоо билээ. Японд ч гэсэн энэ талаас нь ан­хаарч, 1951 онд анх тат­варын нягтлан бодогчдын тухай хууль батлагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан.
Японд татварын нягт­лан бодогч нь хуулийн дагуу төвийг баримтлан ажиллах ёстой бөгөөд нэг талаас нь татвараа өөрөө тайлагнан төлөх тогтол­цооны хэрэгжилтийг хан­гах, нөгөө талаас татвар төлөгчийг сэтгэл санааны аливаа даргамтгүйгээр татвараа тайлагнан төлөх нөхцөлийг хангах үүрэгтэй ба мөн татварын хяналт шалгалтын үед татвар төлөгчийг төлөөлөн ажил­ладаг. Татварын нягтлан бодогч нь гол төлөв жижиг, дунд аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхэлдэг иргэдэд зөвлөгөөө өгдөг бөгөөд нягтлан бодох бүрт­гэлийн хөтлөлт, /одоо нягтлан бодох бүртгэлийн програм ашигладаг бол­сон/ татварын тайлан гаргах,  хяналт шалгалтын үед байлцах, татварын зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Түүнчи­лэн татварын итгэмж­лэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс санаачлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуу­лан нийгэмд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байна.

2. Мэргэшсэн нягтлан бодогч ба татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн ялгаа
Японд мэргэшсэн нягт­лан бодогч аудит хийж байгаа аж ахуйн нэгжийн­хээ татварын тайланг гаргах нь мэргэшсэн нягт­лан бодогчдын тухай хууль­тай зөрчилддөг. Учир нь татварын тайланг гар­гаснаар ашиг сонирхолын харилцан хамаарал бүхий этгээдийн харилцаа үүсэх тул тухайн мэргэшсэн нягтлан бодогч тэр аж ахуйн нэгжид аудит хийх боломжгүй байдаг. Аудит хийж байгаа хүн нь тухайн аж ахуйн нэгжийнхээ нягт­лан бодох бүртгэлд тус­гагд­даг зардлын нэг болох татварын тооцооллыг хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно. Томоохон аж ахуйн нэгжийн хувьд мэдээллийг нээлттэй байлгах зарчмын дагуу улсдаа болон хувь­цаа эзэмшигчиддээ сан­хүү­гийн тайлан болон бусад холбогдох мэдээл­лээ тайлагнах үүрэгтэй байдаг.
Өнөөдөр даяарчлал эрчимтэй явагдаж байгаа­тай уялдан улс хоорондын хамтарсан бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байна. Дээрх аж ахуйн нэгжүү­дийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хувьд үнэн бодитой мэдээлэл чухал байдаг. Энэхүү мэдээллийн үнэн бодитой эсэхийг магадалж нот­лоход мэргэшсэн нягтлан бодогчдын аудитын дүг­нэлт чухал үүрэгтэй. Үү­нээс гадна мэргэшсэн нягтлан бодогчид MAS (менежмент, зөвлөгөө, үйл­чилгээ)-ний үүрэг гүйцэт­гэдэг. Иймд Японд томоо­хон аж ахуйн нэгжүүд нь татварын тайлангаа өөрс­дөө гаргах эсвэл татварын нягтлан бодогчоор гаргуу­лах нь жишиг болсон бай­даг.
Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, гадаад улс орнуудтай харилцаж ажил гүйлгээ явуулдаг нэг хэсэг байхад ихэнхдээ дотооддоо үйл ажиллагаа явуулдаг болон гэр бүлийн хүрээний аж ахуйн нэгж байдаг тул мэдээллийг хаалттай байл­гах, асуудал болох нь ховроос гадна аудит хийх шаардлагагүй байдаг тул санхүүгийн тайланг татва­рын хуулийн жишгээр тооцож, зөвхөн татварын хуулийг барихад л хан­галт­тай байдаг. Гэхдээ жижиг, дунд аж ахуйн нэгж эрхлэгчдийн хувьд тат­варын хуулийн талаархи мэдлэгтэй боловсон хүч­нээр дутмаг байдаг тул өдөр тутмын бүртгэл, татварын талаар нарийн мэдлэгтэй татварын нягт­лан бодогчдод хандаж зөвлөгөө авахыг хүсдэг. Томоохон аж ахуйн нэгж­тэй хамтран ажилладаг татварын зарим нягтлан бодогчдыг эс тооцвол, татварын нягтлан бодогч хүн бол элит бус, татва­рын хуулийн мэдлэг сай­тай, татвар төлөгчийн оронд өөрийгөө тавьж татварын тайлан гаргаж чаддаг мэргэжлийн хүн байх ёстой.
Мэргэшсэн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болохоос татварын мэргэ­жилтэн биш. Тийм боло­хоор аудитын байгуул­лагын хувьд ашиг сонирх­лын хамааралгүй томоохон татварын нягтлан бодогчийн оффистой /өнөөгийн байдлаар татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын байгуулсан компани/ хамтран ажиллаж, татвартай холбоотой бүхий л ажлаа даатгадаг.

Монголд ч гэсэн олон улсад нэр хүндтэй, нэгэн аудитын компани татвартай холбоотой ажлаа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлж байгаа тухай сонслоо. Энэ нь олон улсын жишгээр ажиллаж байгааг харуулж байна.

3. Хуулийн төслийн талаар
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс “Татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагааны тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их хуралд өргөн барихаар ажиллаж байна. Жайка-гийн судалгааны багийн зүгээс уг хуулийн төслийн анхны хувилбарын агуулгатай танилцаад нийгэмлэгт хандан санал зөвлөмжөө өгсөн болно. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн нийгэмлэгээс холбогдох газруудад өргөн бариад буй /Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс боловсруулсан/ хуулийн төслийн агуулгад мэргэжлийн зөвлөмжийг өгч туслан дэмжихийг холбогдох байгууллага, хүмүүсээс хүсч байна.

ЖАЙКА-гийн татварын удирдлагыг бэхжүүлэх Төслийн багийн мэргэжилтэн
Вада Сеимей




1 comment:

  1. MGM Casino in Tunica - JTGHub
    MGM Tunica is 강원도 출장샵 the 안성 출장샵 premier destination on 서귀포 출장샵 the Mississippi Gulf Coast, an MGM Resorts Luxury Destination. Guests 양산 출장마사지 can also enjoy the incredible dining options 파주 출장마사지

    ReplyDelete