Блогийн тухай


 Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Миний бие нь өнөөгийн татварын алба үүсэх үед ажиллаж эхэлсэн бөгөөд зохих судалгаа эрхэлж докторын зэрэг хамгаалсан, сургалт эрхлэх, ном, сурах бичиг, гарын авлага бэлтгэх, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн үйлчилгээний суурийг тавьсан зэрэг олон хүрээгээр татвартай холбогдож байгаа билээ.
Тиймээс татварын хүрээний мэдээллийг нийтэд хүртээл болгохоор шийдэн энэхүү блогыг хөтлөн явуулахаар боллоо.
Блогийн маань үндсэн зорилго нь:
Татварын харилцааны нийгэм, эдийн засагт гүйцээтгэх үүрэг, түүний зарчмуудын хэрэгжилтийг нийгэмд таниулахад чиглэж байгаа болно.
Та бүхнийг тусалж дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна.

Хүндэтгэсэн Г.Алтанзаяа


Сайн байцгаана уу?
11 жил блогоо идэвхгүй орхижээ. Энэ өдрөөс блогоо идэхжүүлэхээр боллоо
Өнөөгийн татварын харилцаанд олон улсын татварын бодлого, орчны өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэл, түүнчлэн татварын мэдлэг харьцангуй дээшилсэн, мэдээлэл түгээх суваг өргөн болсон зэрэг олон өөрчлөлт гарчээ. Миний оруулах мэдээлэл та бүхний оюунд өчүүхэн төдий ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Хүндэтгэсэн Г. Алтанзаяа