Sunday, April 10, 2011

ТАТВАРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ, ХАНДЛАГА


“Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн тогтолцоо” семинар. УБ. 2004-12-13

Илтгэгч : Монгол –Япон татварын бүртгэлийн судалгааны
Кайкэй нийгэмлэгийн гүйцэтгэх захирал,
Доктор Г. Алтанзаяа

Татварын нягтлан бодох бүртгэлийн үүсэл, зорилго
            Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавар нь татварын нягтлан бодох бүртгэлийн системийн туслалцаатайгаар татвар төлөгчийн үйл ажиллагааны бүртгэл цэгцтэй болох, татвар хураалт сайжрах замаар төсөвт татвараар орох орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй байдаг байна. Татварын эдийн засаг нийгэмд гүйцэтгэх үүрэг нийгмийн баялаг болон тсвийн орлогыг нэмэгдүлэхэд чиглэдэг нь төрөөс татвар төлөгчиддөө татвартай холбоотой тайлан мэдээг үнэн зөв шаргахад нь туслах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад үүсч болох аливаа эрсдэлээс хамгаалах зэрэг зорилготойгоор бий болжээ. 1919 онд Гериан улс татварын хуулиндаа мэргэшсэн нягтлан бодогчийн тухай хуульчлан хэрэгжүүлж эхэлсэн бол дараагаар нь Австри, Швед, АНУ зэргээр олон улс орнуудад нэвтэрчээ. Азид анх 1950 онд Индонезид, 1951 онд Японд, 1961 онд Солонгос улсад зэргээр нэвтрүүлсээр байна.

            Татвар ногдуулах объек болон эдийн засгийн хүрээнд татварын зохицуулалт, хяналтын үүрэгтэй холбоотойг хуульд нарийн ээдрээ бүхий заалтууд ихээр ордог нь татварын бүртгэх тайлагнах арга зүйг шаардана. Эдгээр заалтуудын талаар тайлбар хийх төдийхнөөр орхих нь хангалтгүй бөгөөд хуулийн заалт, тайлбар нь тодорхой бус байвал хуулийг дутуу дулимаг ойлгох, ойлголтын зөрүү үүсэх зэргээс хуулийн хэрэгжилт зөрчигдөнө. Татвар ногдох орлогын тооцоолол нь татвар ногдуулалтын онолын үндэслэл, татварын бүртгэлийн үндсэн зарчим, орлого зардлыг тооцох зохистой аргууд, өвөрмөц арга аргачилал зэргийг системтээгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр судлах болон боловсронгуй болгохыг шаардаж байна. Иймээс нарийн мэргэшсэн нягтлан бодогчоор татварын тайлангаа гаргуулах нь татвар төлөгчид өөрсдийн эрх ашгаа мэргэжлийн хүмүүсээр хамгаалуулах боломжтой болж үндсэн ажилдаа хүчээ төвлөрүүлэх нөхцөл бүрддэгээрээ давуу талтай.
            Зах зээл хөгжихийн хэрээр хөрөнгө оруулагчдын болон татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, төсвийн татварын орлогын найдвартай эх үүсвэрийг бий болгох, мэдээ, мэдээллийн орчинг бүрдүүлэх зэрэг нь татварын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэх хэрэгцээ болно.
            Татварын нягтлан бодох бүртгэлийн системийг
·         Татварын хуулийн дагуу түүний нөлөөллийг нягтлан бодох бүртгэлд бүртгэх, тайлагнах арга зүй, аргачлал
·         Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэсэн хүрээнд ойлговол нэг нь нөгөөгөөсөө хамаарал бүхий нэгдмэл тогтолцоо юм.
Монгол улс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад тулгуурлан
 санхүүгийн тайлангаа аккурэль сууриар гаргахаар Нягтлан бодох бүртгэлийн хуульд тусган мөрдөж байгаа ч татварын хуулиндаа бүртгэх зарчмаа тодорхой тусгаагүйгээс зарим ажил гүйлгээг мөнгөн сууриар тодорхойлж тайлагнахыг шаардах зэргээр татварын алба, татвар төлөгчийн хооронд ойлголтын зөрүү бий болдог нь өнөөгийн бодит практик билээ. Мөн татварын алба болон татвар төлөгч нар татвартай холбоотой тайлан мэдээ олныг гаргадаг ч тоо мэдээлэл нь зөрүүтэй байдаг нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүйд хүрдэг. Энэ мэтийн тодорхой бус зүйлийг тодруулж татвар санхүүгийн бүртгэлийн заг ялгааг гаргах нь нягтлан бодох бүртгэлийн арга аргачлалаар татварын механизмын үйл ажиллагааг сайжруулах үндэс болно.
            Татварын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэх зорилго нь татвартай холбоотой мэдээллийг давхар бичилтэнд тулгуурлан боловсруулах замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хэрэглэчдийг үнэн зөв мэдээллээр хангахад оршино.

Татварын механизм, татварын нягтлан бодох
 бүтгэлийн системийн уялдаа
            Татварын механизм нь үндэсний орлогын нэг хэсгийг нийгэмчлэх, дахин хуваарилалтын харилцааг удирдах бодит үйл явц болдог тул үохион байгуулалт, зохицуулалтын талаасаа болон төр, татвар төлөгчийн эдийн засгийн сонирхлуудын хооронд харицангй тэнцвэрт байдлыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
            Татварын механизмын үүргийг хүчтэй болгох нь эдийн засгийг эрүүлжүүлэх болон түүний хөрсөн дээр төсвийн санхүүгийн тогтвортой, найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцлийг хангахад оршино.
            Татварын хуулийн хэрэгжилтийг хангах, татвар хураах, хянах, хариуцлагын оновчтой тогтолцоог болгоход бодит мэдээллийг үнэн зөвөөр цаг хугацаанд нь боловсруулж хэрэглэгчдийг мэдээллээр хангах явдал онцгой чухал. Мэдээллийн зохих ёсны шинжилгээ хийх бололцоог олгох нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хяналтын тогтолцоо нь үр ашиг бүхий мэдээлэл, бүртгэлийн орчинг бий болгох ач холбогдолтой.
            Татварын хуулийг хэрэгжүүлэх нь түүнийг тооцох, бүртгэх, тайлагнах ажлын хүрээнд хийгддэг ажилбарууд тул удирдлагад мэдээллийн орчинг бүрдүүлэх компьютер, программ хангамж, мэдээг мэдээлэл болгон боловсруулах нягтлан бодох бүртгэлийн арга, аргачлал, мэргэшсэн ажилчид болон автоматжуулсан систем хэрэгтэй билээ.
            Хэрэглэгчдийг шийдвэр гаргахад нь шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах нь аливаа шийдвэр зөв байх үндсэн нөхцөл нь бөгөөд татварын бүртгэлийн үндсэн зорилго болно.
            Бүртгэлийн арга аргачилал боловсронгуй байхын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлэхэд итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн үүрэг их юм. Татварын бүртгэл нь татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, ногдох татварыг зөв тооцон бүртгэхэд чиглэдэг учир татвар төлөгч, төрийн аль алины ашиг сонирхолтой хамаарал бүхий бүртгэл билээ. Төр татварын бодлогоороо улс орны нийгэм эдийн засагтай холбоотой олон тооны нарийн асуудлуудыг зохицуулдаг нь түүнийг мэргэжлийн үүднээс зөв тооцон бүртгэх шаардлгатай болдог учир дэлхийн олон улс орнуудад татварын мэргэшсэн нягтлан бодогчийн тогтолцоо бий болжээ. Иймээс Монгол улсын татварын тогтолцоонд хийгдсэн судалгааны ажлуудад болон Ази Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгчийн илтгэлд ч Монгол улсад татварын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэхийг санал болгон түүний ач холбогдлыг илэрхийлсэн дүгнэлтүүд өгөгдсөн нь татварын үйл ажиллагаанд татварын нягтлан бодох бүртгэлийн систем үгүйлэгдэж байгааг харуулж байна.

Татварын итгэмжлэгдсэн /мэргэшсэн/ нягтлан бодогч
            Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах замаар төр, татвар төлөгчийн хооронд гүүр болон ажиллах татварын нарийн мэргэшсэн мэргэжилтэн гэж үзнэ. Эдгээр мэргэжилтэн нь эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдснөөр ёс зүйн хэм хэмжээ, шаарлагын хүрээнд татварын талаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ. Иймээс тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг нь төр, татвар төлөгчийн эдийн засгийн ашиг сонирхолыг тэнцвэржүүлэгч болдог учир онцлог юм.
            Хуулийн хэргэжилтийг хангах, төсвийн орлогоо бүрдүүлэх нь татварын албаны үндсэн чиг үүрэг боловч төрийн бус олон нийтийн байгууллагын туслалцааг авч хэрэгжүүлдэг нь хөгжингүй орнуудын туршлага болжээ. Иймээс татварын бүртгэлийн тогтолцоог хуульчилж, түүнийг хэрэгжүүлэх эрх үүргийг нь төрийн бус байгууллагад олгодог байна. Энэхүү төрийн бус байгууллага нь нягтлан бодох бүртгэл, татварын хуулийн хүрээнд сургалт явуулах, гарын авлага, материал бэлтгэх, зөвлөгөө өгөх замаар татварын мэргэшсэн нятлан бодогчийг бэлтгэж татварын албанд туслалцаа үзүүлнэ.
            Татварын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэдэг практикийг Япон, Солонгосын жишээгээр харуулбал :

Үзүүлэлт
Япон
Солонгос
Хууль, эрх зүйн
Certified public tax accountant law. 1951.
8 бүлэг, 64 зүйлтэй
Tax accountant act. 1961.
8 бүлэг, 23 зүйлтэй
Төрийн бус байгууллага
Japan Federation of Certified public tax accountant s Associations
Кorean Association of Certified public tax accountant s
Заавал шалгалт өгөх хичээл
НББ-ийн онол, Санхүүгийн бүртгэл Татварын чиглэлээр 9 хичээл
НББ-ийн онол, Санхүүгийн бүртгэл, Зардлын бүртгэл, Төрийн санхүү,
Татварын бүх хууль
Эрхийн хугацаа
Байнгийн
Байнгийн, тодорхой хугацаагаар
Татварын тайланг гаргах
Татвар төлөгч өөрөө эсвэл татварын нягтлан бодогч
Татвар төлөгч өөрөө эсвэл татварын нягтлан бодогч

Татварын мэргэшсэн нятлан бодогчийг бэлтгэдэг практикаас харахад сургах, шалгалт авах, давтан сургах ажлуудыг олон нийтийн байгууллага гүйцэтгэж харин төрийн байгууллага мэргэшсэн нягтлан бодогчдыг баталж ажил үүрэг гүйцэтгэх эрхийг нь олгодог болно.

Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн үүрэг
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь татвар төлөгчийн өмнөөс дараахь үүргийг гүйцэтгэнэ.
  1. Татвартай холбоотой тайлан мэдээ гаргах, судалгаа хийх өргөдөл, хүсэлт гаргах, тодруулга, засвар хийх гэх мэт
  2. Татвартай холбоотой нягтлан бодох бүртгэлийн ичилт хийх, тайлан тэнцэлд туслах, холбогдох баримт бичиг бэлтгэх
  3. Татварын хуультай холбоотой зөвлөгөө, санал өгөх
  4. Татварын хяналт шалгалт болон татварын үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргалтад татвар төлөгчийг төлөөлөн татварын албатай харьцах, санал бодлоо зөвшилцөх
  5. Татвартай холбоотой баримт бичгийг баталгаажуулах гэх мэт.
Өнөөдөр энэ үүргийг байгууллагын нягтлан бодогчид гүйцэтгэж байгаа ч татварын хуулийн мэдлэг, туршлага дутмаг байдаг нь тайлан мэдээ буруу гарч татварн албаны мэдээ тайлан хоорондоо зөрөх тохиолдол гардаг. Иймд дээрх үүргүүдийг татварын мэргэшсэн мэргэжилтний туслалцаатайгаар гүйцэтгэх нь татвар төлөгч татварын албаны ажилд тустай юм.

Татварын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэхийн
 ач холбогдлыг дурьдвал
  • Татвар төлөгчийн зүгээс татварын албатай мэргэшсэн ажилтнаар дамжин харьцах нь татвартай холбоотой тайланг гаргахад цаг хугацаа алдахгүй болох
  • Татвар болон нягтлан бодох бүртгэлийн мэдлэг дутмагаас үүсэх аливаа эрсдэлээс сэргийлэх
  • Татварын тайлан, татвар төлөлттэй холбоотой бүх ажлыг мэргэшсэн ажилтны тусламжтайгаар гүйцэтгэснээр төсвийн татварын орлого нэмэгдэх
  • Татвар төлөгчийн гаргаж буй мэдээ, тайлангийн уялдаа сайжрах
  • Нийгмийн хүрээнд татварын талаархи ойлголтод эерэг нөлөө үзүүлэх
  • Нягтлан бодох бүртгэлийн болон татварын мэдлэг дутмагаас татварын албадын ажилд гардаг хүндрэл багасах бөгөөд албаны үйл ажиллагааг сайжруулах
  • Татварын албанй ажилчдын мэдлэг мэргэжил дээшлэхийн зэрэгцээ ирээдүйн нийгмийн баталгаанд тус нэмэр болох зэргийг дурьдаж болно.


Монгол Улсад татварын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн системийг нэвтрүүлэх боломж
            Зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгон хөгжиж буй Монгол Улс маань өнөөгийн нийгмийн хөгжлийн шалгуур болон даяарчилалын эрин үеийн нөхцөл байдлыг дагахаас өөр аргагүй билээ. Иймд өөрийн улс орны онцлогтой нийцэхүйц татварын бодлогын хүрээнд хийгдэх ажлуудын нэн чухал ажлуудын хэсэг нь байх юм. Аливаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд оршин буй зөрчлийг арилгахад нарийн мэргэшсэн, чадварлаг мэргэжлийн туслалцаа чухал болох нь олон улсын практикаас тодорхой байна. Иймд төрийн бус байгууллагын туслалцаатайгаар энэ ажлыг шийдвэрлэх боломж бидэнд бий.
Татварын албаны ажилд туслах төрийн бус байгууллага манай улсад 2001 онд үүсгэн байгуулагчдын санаачлагаар байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгааг та бүхэн мэднэ.
            Монгол-Японы татварын бүртгэлийн судалгааны Кайкэй нийгмлэг нь Солонгос, Япон, Хятад зэрэг олон улс орнуудын татварын тогтолцооны талаар материал цуглуулж, орчуулахын зэрэгцээ өөрийн орны татварын тогтолцоонд судалгаа шинжилгээ хийн судалгааны ажлын цуврал 1-ыг гаргаж олны хүртээл болгосон. Тус нийгэмлэг нь санхүү татварын албаны ажилтан, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, гишүүн байгууллага зэрэг Монгол, Япон талын 100 орчим гишүүн дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
            Тус нийгэмлэг нь Ази Далайн Орнуудын Татварын зөвлөхүүдийн Холбооны гишүүн тул тус холбооноос зохион байгуулсан хурал, семинарт оролцох, мэдээлэл солилцох, бусад улс орны татварын тогтолцоотой танилцах, татварын нягтлан бодох бүртгэлийн системийг судлах зэргээр нилээд туршлага хуримтлуулж байгаа юм.
            2002 оны 2-р сард Малайз улсад болсон тус холбооны 9-р хурлаар манай нийгэмлэг гишүүнээр элссэн нь онцлог үйл явдал болсон. Нийгэмлэгийн тэргүүн Мишиглүндэн тус хуралд оролцон талархалын үг хэлсэн бөгөөд гишүүнээр элссэн нь ази далайн олон улс орны татварын олон нийтийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох эхлэл тавигдсан. Мөн тус холбооны 10-р хурал Япон улсын Куото хотод 1000 орчим төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд манай нийгэмлэгээс 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Татварын зөвлөхүүдийн тус хуралд Япон улсын сангийн яамны дэд сайд илтгл тавьж оролцсон нь татварын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын тус дэмийг төрөөс дэмждэг болохыг харуулж байв. Энэ үеэр манай нийгэмлэг нь 2-р хурлаа Япон улсад хийсэн бөгөөд тус нийгэмлэгийг санаачлагч Хирано Ёшиаки Японы татварын тогтолцоотой биднийг танилцуулсан.
            Ази Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо нь Азийн олон орнуудад татварын мэргэшсэн нягтлан бодогчийн тотолцоог нэвтрүүлэх асуудал улс орны хөгжилд их чухал болохыг зөвлөн үүнд анхаарлаа хандуулж байгаагын нэг жишээ тус холбооны ерөнхийлөгч Жон Той Күү 2004 оны 8-р сард манай улсад ирж семинар зохион байгуулсан явдал болно. Тус холбооноос гаргадаг байнгын хэвлэлд нийгэмлэгийн тухай, Монгол Улсын татварын албаны шинэчилэл, зохион байгуулалтын талаар материал нийтлүүлдэг боллоо.
            Монгол улсдаа татварын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлэх ажилд манай нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид хүчин зүтгэхэд бэлэн байгаа бөгөөд энэ чиглэлийн мэдлэг, туршлага хуримтлуулсан мэргэжлийн баг бүрдсэн гэдгийг ч хэлэхэд таатай байна.




1 comment:

  1. The King Casino - Atlantic City, NJ | Jancasino
    Come on in the King Casino for 출장샵 fun, no wagering https://febcasino.com/review/merit-casino/ requirements, delicious dining, and enjoyable https://jancasino.com/review/merit-casino/ casino https://octcasino.com/ gaming all at the heart febcasino of Atlantic City.

    ReplyDelete