Wednesday, April 6, 2011

Блогийн тухай

Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Миний бие нь өнөөгийн татварын алба үүсэх үед ажиллаж эхэлсэн бөгөөд зохих судалгаа эрхэлж докторын зэрэг хамгаалсан, сургалт эрхлэх, ном, сурах бичиг, гарын авлага бэлтгэх, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн үйлчилгээний суурийг тавьсан зэрэг олон хүрээгээр татвартай холбогдож байгаа билээ.

Тиймээс татварын хүрээний мэдээллийг нийтэд хүртээл болгохоор шийдэн энэхүү блогыг хөтлөн явуулахаар боллоо.
Блогийн маань үндсэн зорилго нь:
Татварын харилцааны нийгэм, эдийн засагт гүйцээтгэх үүрэг, түүний зарчмуудын хэрэгжилтийг нийгэмд таниулахад чиглэж байгаа болно.
Та бүхнийг тусалж дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна.

Хүндэтгэсэн Г.Алтанзаяа

No comments:

Post a Comment