Friday, April 15, 2011

Татварын бүртгэл сурах бичиг



“Татварын бүртгэл” номыг татварын харилцаанд өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа хамгаалах, хуулийн дагуу татвараа төлж тайлагнах замаар үүргээ хэрэгжүүлэх, татварын эрсдлээс өөрийгөө хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх арга замд суралцах, түүнийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан бүлгээ. Энэхүү Татварын бүртгэл нь ном нь шинэчлэн хэвлэгдсэн 4 дэх хэвлэл бөгөөд татвар ногдуулалтын хуулиудын хувьд тооцоолол, бүртгэл, тайлагналын ажлууд хийгдэх тул түүнийг хэрхэн хийх талаар жишээ тайлбартай, бодол хийгдсэн болно. 

Агуулга
       1-р бүлэг. Татварын бүртгэлийн үндсэн ухагдахуун          
       2-р бүлэг. Татварын тооцоолол                                           
       3-р бүлэг. Орлогын албан татварын бүртгэл           
       4-р бүлэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар                         
       5-р бүлэг. Хувь хүний орлогын албан татвар
       6-р бүлэг. Хөрөнгийн албан татварууд
       7-р бүлэг. Нэмэгдсэн өртгийн албан татвар
       8-р бүлэг.  Онцгой албан татвар болон бусад хэрэглээний албан татвар
       9-р бүлэг. Гаалийн албан татвар
       10-р бүлэг. Хэрэглэгчийн төлбөр, хураамжууд
    11-р бүлэг. Нийгмийн даатгалын шимтгэл     
Номонд хамарсан асуудал
       Бүх татварын өглөгийг тооцон бүртгэх болон тодорхой төрлийн татваруудын онолын ойлголт
       Хууль эрх зүйн заалт, түүнийг тооцох, нягтлан бодох бүртгэлээр бүртгэх, тайлагнах арга зүй
       Татварын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын уялдаа, тохируулгын асуудал
       Сэдэв бүрд онолын ойлголт, хууль эрх зүйн заалт, түүнийг хэрэгжүүлэх тайлбар жишээ бодолт, тайлан, бүртгэлд тусгах асуудал
       Мэдлэг батгах асуулт, мэдлэг сорих тест, дасгал, бодлого, хариу
       Бүх хуулийг хамарсан цогц болон нэгдсэн бодлого
       Нэр томъёоны тайлбар
Бүлгийн бүтэц
       4-р бүлэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар                         
       4.1 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
       4.2 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн  бүтэц, агуулга
       4.3 Албан татвар ногдох, ногдуулах орлогыг тодорхойлох
       4.4 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцоолох, төлөх, тайлагнах
       4.5 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу үүсэх зөрүү, түүнийг зохицуулах
       4.6  Аж  ахуйн нэгжийн орлогын албан татварыг бүртгэх, тайлагнах тухай
       Мэдлэг бататгах, хэлэлцэх асуултууд
       Мэдлэг сорих тест
       Дасгал
Бүтээлүүдээс









Номын цагаан
 буян дэлгэрэх болтугай

No comments:

Post a Comment