Monday, April 11, 2011

Татварын оновчлолд амьдрах чадварын онолыг хэрэглэх нь.

Удирдлагын академийн эрдэм шинжилгээний хурал. УБ. 2003. 2-р байр эзэлсэн

                                                              ХҮДС-ийн багш  Доктор С. Бадам
                                                                                    Докторант Г. Алтанзаяа
                                                                                    Докторант А. Батцэнгэл

1.      Амьдрах чадварын онолыг хэрэглэх шаардлага.

Татварын харилцаа нь төр, татвар төлөгчийн хүрээнд явагдана. Монгол улсын үндсэн хуулинд[1] заасан иргэнийхээ өмнө төрийн хүлээх үүрэг /19-р зүйлийн 1-р заалт/, иргэн нь төрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүргийн /17-р зүйл/ нэг илрэл нь татварын харилцаагаар илрэх бөгөөд эцсийн хэмжүүр нь татварын тогтолцоо тэгш шударга, үр ашигтай байх зарчим юм.




Нийгмийн нийт бүтээгдэхүүнийг хуваарилах явцад татварын харилцаа үүсэх ба татвар ногдуулалт нь эдийн засаг, санхүү, эрх зүйд үндэслэн татварын харилцааны арга зүйн үндсийг бүрдүүлнэ. Татварын харилцаа санхүүгийн харилцааны хамгийн их маргаан үүсгэдэг хүрээ бөгөөд эдийн засгийн эрх ашгууд ямагт мөргөлдөж байдаг. Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлэх, татвар төлөгч өөрийнхөө ашгаа их байлгах сонирхол нь татварын харилцаанд оролцогч субъектүүдэд татварын талаар ямар нэг шийдвэр гаргах шаардлагыг бий болгодог.
Татвар нь олон хүчин зүйлээс хамаарахын зэрэгцээ эргээд улс орны төсвийн алдагдал, нийгэм эдийн засгийн олон талт үйл ажиллагаанд эерэг, сөрөг нөлөө үзүүлж байдаг ихээхэн нүсэр тогтолцоо юм. Иймээс татварын тогтолцоог оновчтой болгох засгийн газрын бодлого, шийдвэрт залуур зүйн ухааны үүднээс хандах болон математик загварчлалын аргуудыг хэрэглэх асуудалд судлаачид зохих хувь нэмрээ оруулсаар иржээ. Татварыг оновчлох чиглэлээр хувь нэмрээ оруулсан эрдэмтдийн бүтээлээс зарим нэгийг нь дурьдвал; Ф.Рамси. Бараа үйлчилгээний татварыг хэрхэн оновчтой тогтоох онолын асуудал(1927), Аткинсон. Хөгжиж буй орнуудыг татварын загварын онол(1980), А.И.Сотсков. Гадаад зээллэг бүхий Сидравскийн загвар дахь мөнгөний эмисс ба зээллэгийн хоорондын оновчтой харьцаа(2002), А.И.Москаленко. Татварын хувийг оновчлох динамик загварчлалын асуудал(1999) А.Батсүх. Аж ахуйн нэгжийн оновчтой хувийг тогтоох асуудал(2002)г.м олныг дурьдаж болно.
Олон хүчин зүйлийн нөлөөллөөс шийдвэр гаргах боломж мөхөсдсөн нөхцөлд хязгаарлагдмал нөөцөөс төрийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж болох олон хувилбар шийдүүдийн дотроос аль нэг утгаараа хамгийн оновчтой тэр шийдийг сонгоход татварын оновчлолын математик аргуудын мөн чанар оршино.  
Оновчлол гэдэг нь зорилгын функцийн максимум эсвэл минимум утга байна[3.х49]гэж үзвэл зорилгодоо хамгийн дөт замаар хүрэх эрсдэл багатай шийдвэр гаргахад математик загварчлал аргазүй нь болдог байна. Оновчлолын утгыг тодорхойлох олон аргууд/дифференциал, шугаман програмчлал/ байх бөгөөд нөөцийг үр ашигтай удирдах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь үндсэн зорилго гэж үзвэл татварын оновчлолын зорилго нь:

Татварын оновчлолын зорилго
Минимум
Махсимум
Төр
·         Төсвийн алдагдал
·         Татвар хураах зардал
·         Үндэсний нийт бүтээгдэхүүн
·         төсвийн татварын орлого
Татвар төлөгч
·         татварын ачаалал, зардал
·         Орлого (ашиг)
болно.
Аливаа систем оновчтой байх нь амьдрах чадвараа хангахад чиглэсэн удирдлага, механизмаа төгөлдөржүүлэх асуудал гэвэл татварын систем оновчтой байх нь татварын бодлого засгийн газар, татвар төлөгчийн аль алины амьдрах чадварт эерэг нөлөөлөх, ядаж сөрөг нөлөө бага байхад оршино. Амьдрах чадвар гэдгийг гаднаас нөлөөлөх элдэв тааламжгүй үйлчлэлийн эсрэг аливаа системийн сөрөг зогсож чадах чадвар[2] гэвэл төр, татвар төлөгчийн хувьд өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчныг бүрдүүлэх, амьдрах чадвараа дээшлүүлэхэд чиглэх утга болно.
Татварын үйл явц нь төр, татвар төлөгчийн амьдрах чадвартай нягт холбогддог учир олон хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан залж жолоодох нарийн төвөгтэй харилцаа юм. Татварыг  нийгэм эдийн засгийг тэнцвэржүүлэгч жолоодлогын механизм гэж үзвэл татварын систем өөрөө оновчтой бүтцийг бүрдүүлж чадснаар нийгэм эдийн засгийн тэнцвэрийг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Амьдрах чадварыг дээшлүүлэх онолоор аливаа систем нь гадны элдэв тааламжгүй нөлөөлөлд өртсөн ч өөрийгөө удирдан залах хамгаалалтын механизмаа ажиллуулан хүссэн зорилгодоо хүрэхийн төлөө тэмцдэг болно. Ийм системд эдийн засгийн систем түүн дотроос татварын систем элдэв тааламжгүй нөлөөллийн эсрэг төсвийн орлогыг бүрдүүлэх хүнд үүргийг гүйцэтгэдэг тул хамрагдана. Татварын харилцаанд оролцогч хоёр талын аль алины хэрэгцээнд нийцэх шийдвэр гаргаж болох уу гэсэн асуултанд хариулахад энэ онолын үүднээс хандах нь нэн тохиромжтой гэж үзэж байна.  
Иймээс бид татварын оновчлолд 1980-аад оны сүүлээс удирдлагын онолд шинэ чиглэл болон гарч ирж байгаа амьдрах чадварын онолын үүднээс хандахыг зорилго болгосон. 


Үргэлжлэлийг доорх URL-ээс татаж авна уу...
URL: http://share.gogo.mn/xQMQ2Lv7lw3281302528967/iltgel 2003-5.doc

No comments:

Post a Comment