Татварын хууль хэрэглээ



 Та СТОУС-д нийцэх санхүүгийн тайлан гаргаж түүнийхээ мэдээлэлд үндэслэн татварын хуулийн дагуу татварын бүртгэлээ хөтлөн албан татвараа ногдуулж төлөх үүрэгтэй. 
Санхүүгийн тайлан, татварын тайлан баримтлах эрх зүй өөр, зорилго өөр гэдгийг ойлгохоос НББ-ийн хууль болон ААНОАТ-ын хуулийн хэрэглээ үнэн зөв илэрхийлэл үү чиглэнэ



СТОУС-ын нэг НББОУС 12 нь СТОУС-ын үзэл баримтлал, зарчмын дагуу илэрхийлэгдсэн санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн татварын ямар нэг нөлөөллийг бүртгэх НББ-ийн арга зүйг тодорхойлсон стандарт юм. 

НББОУС 12 - Орлогын албан татвар

 Зорилго нь орлогын албан татварыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино.

Энэхүү Стандарт нь ажил гүйлгээ ба бусад үйл явдлын татварын үр нөлөөг тэдгээр ажил гүйлгээ болон бусад үйл явдлыг өөрсдийг нь бүртгэсэнтэй ижил арга замаар бүртгэж, тайлагнахыг аж ахуйн нэгжээс шаарддаг. Иймээс ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд, тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Ашиг, алдагдлаас гадуур (бусад дэлгэрэнгүй орлогод эсвэл өмчид шууд) хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд, тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд оруулахгүйгээр (бусад дэлгэрэнгүй орлогод эсвэл өмчид шууд) хүлээн зөвшөөрнө.

Орлогын албан татварт татвар ногдуулах орлого дээр суурилсан дотоод, гадаадын бүх татвар багтана.

 Нэр томъёо

Нягтлан бодох бүртгэлийн ашиг гэдэг нь татварын зардлыг хасахын өмнөх тухайн тайлант хугацааны ашиг эсвэл алдагдал юм.

Татвар ногдуулах орлого (татварын алдагдал) гэдэг нь татварын эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмын дагуу тодорхойлсон тухайн тайлант хугацааны орлого (алдагдал) бөгөөд үүнд үндэслэн татварын өглөгийг (буцаан олгох татварыг) тооцоолдог.

Татварын зардал (татварын орлого) гэдэг нь тайлант хугацааны ашиг, алдагдлыг тооцож тодорхойлоход хамаарах тайлант үеийн татвар ба хойшлогдсон татварын нэгдсэн дүн юм.

Тайлант үеийн татвар гэдэг нь тухайн тайлант хугацааны татвар ногдуулах ашгийн (татварын алдагдлын) хувьд төлөх (буцаан олгох) орлогын албан татварын дүн юм.

Хойшлогдсон татварын өр төлбөр гэдэг нь татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үеүдэд төлөх орлогын албан татварын өглөгийн дүн юм.

Хойшлогдсон татварын хөрөнгө гэдэг нь дараах зүйлстэй холбоотойгоор ирээдүйн тайлант үеүдэд буцаан олгогдох орлогын албан татварын дүн юм:

(а)  хасагдах түр зөрүү;

(б)  ашиглагдаагүй татварын алдагдлын дараагийн үе рүү шилжүүлэлт;

(в)  ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн дараагийн үе рүү шилжүүлэлт.

Түр зөрүү гэдэг нь санхүүгийн байдлын тайлан дахь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ ба тэдгээрийн татварын суурийн хоорондох зөрүү юм. Түр зөрүү нь дараах хоёр хэлбэрийн аль нэг хэлбэртэй байж болно:

(а)  татвар ногдох түр зөрүү, энэ нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх эсвэл барагдуулах ирээдүйн тайлант үеүдийн татвар ногдуулах ашгийг (татварын алдагдлыг) тодорхойлоход татвар ногдох дүн болох үр дагавар бүхий түр зөрүү юм.

(б)  хасагдах түр зөрүү, энэ нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх эсвэл барагдуулах ирээдүйн тайлант үеүдийн татвар ногдуулах ашгийг (татварын алдагдлыг) тодорхойлоход хасагдах дүн болох үр дагавар бүхий түр зөрүү юм.

Хөрөнгө буюу өр төлбөрийн татварын суурь гэдэг нь татварын зорилгоор тухайн хөрөнгө эсвэл өр төлбөрт хамаарах дүн юм.

Татварын зардал (татварын орлого) нь тайлант үеийн татварын зардал (тайлант үеийн татварын орлого) ба хойшлогдсон татварын зардал (хойшлогдсон татварын орлого)-аас бүрдэнэ.

 Тухайн тайлант болон өмнөх тайлант хугацаанд хамаарах тайлант үеийн татварыг түүний төлөгдөөгүй байгаа дүнгээр өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө. Харин тухайн тайлант болон өмнөх тайлант хугацаанд нэгэнт төлсөн дүн нь тэдгээр тайлант хугацаанд төлөх ёстой байсан дүнгээс хэтэрч, давсан бол уг илүү төлсөн дүнг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Өмнөх тайлант хугацаанд хамаарах боловч одоо төлөх тайлант үеийн татварыг нөхөн хаахын тулд өмнөх тайлант хугацаа руу шилжүүлж болох татварын алдагдалтай холбоотой өгөөжийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Өмнөх тайлант хугацаанд хамаарах боловч одоо төлөх тайлант үеийн татварыг нөхөн хаахын тулд татварын алдагдлыг ашиглах тохиолдолд, аж ахуйн нэгж нь энэхүү өгөөжийг тухайн татварын алдагдал үүссэн тайлант хугацаанд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл, уг өгөөж нь аж ахуйн нэгжид орох нилээд их магадлалтай бөгөөд өгөөжийн дүнг найдвартайгаар хэмжиж чадах юм.

Хойшлогдсон татварын хөрөнгө нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг барагдуулах тохиолдолд, ашиглагдаагүй татварын алдагдал, хөнгөлөлттэй үед үүснэ. Хойшлогдсон татварын хөрөнгийг ашиглах боломжтой татвар ногдох орлого олох магадлалтай үед л хүлээн зөвшөөрнө.

Хойшлогдсон татварын өр төлбөр ба хойшлогдсон татварын хөрөнгийг хэмжихдээ тайлант хугацааны эцэст аж ахуйн нэгж өөрийн хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг барагдуулах эсвэл барагдуулахаар хүлээгдэж буй байдлаас гарах татварын үр дагаврыг тусгана.

 Татварын суурь

 Хөрөнгийн татварын суурь гэдэг нь хөрөнгийн дансны үнийг нөхөх үед аж ахуйн нэгжид орж ирэх, татвар ногдох аливаа эдийн засгийн өгөөжөөс татварын зорилгоор хасагдах дүн юм. Хэрэв тэрхүү эдийн засгийн өгөөжид татвар ногдохгүй бол хөрөнгийн татварын суурь нь өөрийн дансны үнэтэйгээ тэнцүү байна.

Өр төлбөрийн татварын суурь гэдэг нь ирээдүйн тайлант үеүдэд тухайн өр төлбөртэй холбоотойгоор татварын зорилгоор хасагдах аливаа дүнг түүний дансны үнээс хассан дүн юм. Орлогыг урьдчилж хүлээн авсан тохиолдолд түүний үр дүн болох өр төлбөрийн татварын суурь нь ирээдүйн тайлант үеүдэд татвар ногдохгүй уг орлогын аливаа дүнг тэрхүү өр төлбөрийн дансны үнээс хассан дүн байна.

 Хүлээн зөвшөөрөлт

 Тухайн тайлант болон өмнөх тайлант хугацаанд хамаарах тайлант үеийн татварыг түүний төлөгдөөгүй байгаа дүнгээр өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө. Харин тухайн тайлант болон өмнөх тайлант хугацаанд нэгэнт төлсөн дүн нь тэдгээр тайлант хугацаанд төлөх ёстой байсан дүнгээс хэтэрч, давсан бол уг илүү төлсөн дүнг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Өмнөх тайлант хугацаанд хамаарах боловч одоо төлөх тайлант үеийн татварыг нөхөн хаахын тулд өмнөх тайлант хугацаа руу шилжүүлж болох татварын алдагдалтай холбоотой өгөөжийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Хойшлогдсон татварын өр төлбөр нь доор дурдсан зүйлсээс үүссэнээс бусад тохиолдолд татвар ногдох бүх түр зөрүүгийн хувьд хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө:

 Хэмжилт

 Уг тайлагнаж буй хугацааны эцсээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эсвэл хүчин төгөлдөр болох татварын хувь хэмжээ (татварын хууль)-г ашиглан татварын эрх бүхий байгууллагад төлөхөөр (эсвэл татварын эрх бүхий байгууллагаас буцаан авахаар) хүлээгдэж буй дүнгээр тухайн тайлант хугацаанд болон өмнөх хугацаанд хамаарах, одоогийн тайлант үеийн татварын өр төлбөр (хөрөнгө)-ийг хүлээн зөвшөөрнө.

Хөрөнгийг хэрэгжүүлэх (борлуулах) эсвэл өр төлбөрийг барагдуулах тайлант хугацаанд мөрдөж хэрэглэхээр хүлээгдэж буй татварын хувь хэмжээнд үндэслэн хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийг хэмждэг. Энэхүү татварын хувь хэмжээ нь уг тайлагнаж буй хугацааны эцсээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эсвэл хүчин төгөлдөр болох татварын хувь хэмжээнд (татварын хуульд) үндэслэнэ.

Хойшлогдсон татварын хөрөнгийн дансны үнийг тайлант хугацааны эцэс бүр дахин хянаж үзвэл зохино. Хойшлогдсон татварын хөрөнгийн бүх эсвэл зарим өгөөжийг ашиглаж болох хангалттай хэмжээний татвар ногдох ашиг олох нилээд их магадлал нь байхгүй болсон тэр хэмжээгээр аж ахуйн нэгж нь хойшлогдсон татварын хөрөнгийн дансны үнийг бууруулах хэрэгтэй. Хангалттай хэмжээний татвар ногдох ашиг олох нилээд их магадлалтай болсон хэмжээгээр дээрх аливаа бууруулалтыг буцаана.

Толилуулга

 Цэвэр дүнгээр тооцох

Зөвхөн дараах тохиолдолд аж ахуйн нэгж нь тайлант үеийн татварын хөрөнгө ба тайлант

үеийн татварын өр төлбөрийг цэвэр дүнгээр тооцож, гаргана:

(а)  уг хүлээн зөвшөөрсөн дүнг суутган тооцох буюу цэвэр дүнгээр гаргах хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй байх; ба

(б)  цэвэр дүнгээр барагдуулах эсвэл хөрөнгийг хэрэгжүүлэх (борлуулах) ба өр төлбөрийг барагдуулах ажиллагааг нэгэн зэрэг хийхээр төлөвлөж байгаа.

 Аж ахуйн нэгж нь зөвхөн дараах тохиолдолд хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр төлбөрийн цэвэр дүнг гаргана:

(а) аж ахуйн нэгж нь тайлант үеийн татварын хөрөнгөөр тайлант үеийн татварын өр төлбөрийг суутган тооцож, цэвэр дүнг гаргах хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй; ба

(б) хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр төлбөр нь дараах хоёр аж ахуйн нэгжийн аль нэгний хувьд татварын эрх бүхий нэг байгууллагаас ногдуулсан орлогын албан татварт хамааралтай байх:

(I) татвар төлөх тухайн нэг аж ахуйн нэгж; эсвэл

(II) хойшлогдсон татварын өр төлбөр буюу хөрөнгийн мэдэгдэхүйц том дүнг барагдуулахаар эсвэл нөхөхөөр (буцаан авахаар) хүлээгдэж буй ирээдүйн тайлант үе бүрд тайлант үеийн татварын өр төлбөр ба тайлант үеийн татварын хөрөнгийг цэвэр дүнгээр барагдуулахаар эсвэл тэдгээр хөрөнгийг хэрэгжүүлэх ба өр төлбөрийг барагдуулах ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэхээр төлөвлөж буй татвар төлөх өөр аж ахуйн нэгжүүд.

 Тодруулга

 79. Татварын зардал (орлого)-ын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг тус тусад нь тодруулах хэрэгтэй.

81. Дараах зүйлсийг мөн тусад нь тодруулах хэрэгтэй:

(а)  өмчид шууд дебитлэсэн буюу кредитлэсэн зүйлстэй холбоотой тайлант үеийн болон хойшлогдсон татварын нэгдсэн дүн (62А параграфыг үз);

(аб) бусад дэлгэрэнгүй орлогын бүрэлдэхүүн хэсэг нэг бүртэй холбоотой орлогын албан татварын дүн (2007 онд хянан засварласан НББОУС 1-ийн 62-р параграфыг үзнэ үү);

(б)  [хасагдсан];

(в)  дараах хоёр хэлбэрийн аль нэгээр эсвэл аль алинаар нь харуулсан, татварын зардал (орлого) ба нягтлан бодох бүртгэлийн ашгийн хоорондох харилцан хамаарлын тайлбар:

(i)  нягтлан бодох бүртгэлийн ашгийг мөрдөх татварын хувиар (хувиудаар) үржүүлэн гаргасан үржвэрийн дүн ба татварын зардал (орлого)-ын хоорондох тоон тохируулга, мөн түүнчлэн уг мөрдөх татварын хувиар (хувиудаар) тооцоолох суурийн тодруулга; эсвэл

(ii) татварын үр ашигт дундаж хувь ба мөрдөх татварын хувь хэмжээний хоорондох тоон тохируулга, мөн түүнчлэн уг мөрдөх татварын хувиар тооцоолох суурийн тодруулга;

(г)  мөрдөх татварын хувь хэмжээний өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэлийн өмнөх тайлант үеийн хувь хэмжээтэй харьцуулсан тайлбар;

(д)  тэдгээрт зориулж, санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн хойшлогдсон татварын хөрөнгөгүй хасагдах түр зөрүү, ашиглагдаагүй татварын алдагдал, ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн дүн (хэрэв байгаа бол тэдгээрийн дуусах өдөр);

(е)  тэдгээрт зориулж, хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа (39-р параграфыг үзнэ үү) охин компани, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт ба хамтын хэлэлцээр дэх хувь оролцоотой холбоотой  түр зөрүүгийн нэгдсэн дүн;

(ж) түр зөрүүгийн төрөл тус бүрийн болон ашиглагдаагүй татварын алдагдал, ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн төрөл тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулах:

(i)  толилуулж буй тайлант үе бүрийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн, хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийн дүнг;

(ii) санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгүүдийн өөрчлөлтөөр шуууд тодорхой харагдахгүй бол ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн тэдгээр хойшлогдсон татварын орлого буюу зардлын дүнг;

(и)  зогсоосон үйл ажиллагааны хувьд дараах зүйлстэй холбоотой татварын зардал:

(i)  зогсоосон үйл ажиллагааны олз буюу гарз; ба

(ii) зогсоосон үйл ажиллагааны хувьд түүнийг зогсоохоос өмнөх ердийн үйл ажиллагаанаас тухайн тайлант хугацаанд үүссэн ашиг эсвэл алдагдал, өмнөх тайлант үе бүрт толилуулсан харгалзах дүнгүүдийн хамт;

 

(к)  санхүүгийн тайланг гаргах зөвшөөрөл олгохоос өмнө тухайн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдэд олгохоор санал болгосон буюу зарласан боловч санхүүгийн тайланд өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа ногдол ашгийн орлогын албан татварын үр дагаврын дүн;

(л)  тухайн аж ахуйн нэгж нэгтгэгч байх бизнесийн нэгдэл нь уг бизнесийн худалдан авалтын өмнөх хойшлогдсон татварын хөрөнгийн хувьд хүлээн зөвшөөрсөн дүнг өөрчлөх шалтгаан болж байвал (параграф 67-г үзнэ үү) тэрхүү өөрчлөлтийн дүн; ба

(м)  бизнесийн нэгдлээр хүлээн авсан хойшлогдсон татварын өгөөжийг бизнесийн худалдан авалтын өдрөөр хүлээн зөвшөөрөөгүй боловч уг бизнесийн худалдан авалтын өдрөөс хойш хүлээн зөвшөөрсөн бол (68-р параграфыг үзнэ үү) тэрхүү хойшлогдсон татварын өгөөжийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн тухайн үйл явдал буюу нөхцөл байдлын өөрчлөлтийн тайлбар тодорхойлолт.

16             Дараах тохиолдолд аж ахуйн нэгж нь хойшлогдсон татварын хөрөнгийн дүн, түүнчлэн түүний хүлээн зөвшөөрөлтийг дэмжих нотолгооны төрлийг тодруулах хэрэгтэй:

(а)  хойшлогдсон татварын хөрөнгийн ашиглалт нь одоо байгаа татвар ногдох түр зөрүүний буцаалтаас үүсэх ашгаас илүү давсан ирээдүйн татвар ногдох ашгаас хамааралтай байх; ба

(б)  тухайн хойшлогдсон татварын хөрөнгийн хамаарах татварын эрх зүйн зохицуулалт бүхий улс оронд уг аж ахуйн нэгж нь тайлант үед эсвэл өмнөх тайлант үед алдагдалтай ажилласан.