Wednesday, December 28, 2022

 Татварын бодлого гэж юу вэ?

Татварын бодлогод татварыг юунаас, хэрхэн, ямар хэмжээгээр, хэнд ногдуулах талаар улс төрөөс (засгийн газраас) боловсруулсан удирдамж багтдаг. Энэ нь микро эдийн засгийн болон макро эдийн засгийн аль алиныг агуулна. 

Татварын бодлого гэдэг нь нийгэм, эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт, хяналтын болон санхүүгийн нөөцөө зайлшгүй оновчтойгоор бүрдүүлэх нэгдсэн удирдлага бүхий чиг баримтлал юм гэж өөрийн судалгааны ажилдаа тодорхойлолт өгсөн билээ.  

Дээрх 2 тодорхойлолтоос харахад татварын хуульд тусаж буй аливаа өөрчлөлт улс төрийн (засгийн газрын) бодлогын үр дагавар юм. Улс төрийн намаас татварын бодлогоо хэрхэн тодорхойлох вэ гэдэгт дараах зорилтуудад тулгуурлан эерэг сөрөг урсгалын тэнцвэрийг хангах гэдэг. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх (үйлдвэрлээ дэмжих гэвэл татвар бага байх, цаана нь төсвийн наад захын хэрэгцээгээ хангах)
2. Татварын тогтолцооны тэгш, шударга байх нөхцлийг бүрдүүлэх (ижил нөхцөл байдалд адил татвар төлөх - тэгш байдал, их орлоготой нь ихийг, бага орлоготой нь багыг - шударга байдал)
3. Улс орны эдийн засагт үр ашигт байдлыг механизмаар дэмжих (төвийг сахих бодлого - аль нэгийг онцгойлон хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй байх)
4. Эдийн засаг нийгмийн хүрээнд таваигдаж буй зорилтуудаа хэрэгжүүлэх (Нийгэмд, эдийн засагт нийтийг хамрах тодорхой нэг зорилтыг хэрэгжүүлэхэд татварын урамшуулал/хөнгөлөлт, чөлөөлөлт/ыг чиглүүлэх, энэ нь тодорхой хугацаанд үйлчлэх)
5. Хууль даган мөрдөх энгийн хялбар татварын тогтолцоог бий болгох (татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх татварын орчин, хууль хэрэглээ тодорхой байх)

Цаашид та бүхэн Г.Алтанзаяа "Татвар" номноос уншина уу. https://legaldata.mn/book/view/119  



 

 
 

    

No comments:

Post a Comment