Wednesday, December 28, 2022

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өөрчлөлт. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

Хуулийн 14-р зүйл. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал - эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасч татвар ногдуулна.

Хуулийн 18-р зүйл. Шууд бус орлогод - орлогын нийт дүнгээс татвар ногдуулна.

Хуулийн 21-р зүйл.      0-120 000 000                                               10%

                                           120 000 001-180 000 000           12 000 000  + 15%

                                           180 000 000 -аас дээш               21 000 000  + 20%

Хуулийн өөрчлөлт Татварын бодлого талаас шударга байдалтай илүү холбогдож байгаа. Орлогын албан татварын гол үүрэг орлого дахин хуваарилалт, нийгмийн олон зохицуулалт хийгддэг нь олон улсын практик. Жишээ нь: Австраль улсын хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нь иргэний нөхцөл байдлаас шалтгаалан 
  • Оршин суугчид
  • Гадаадын оршин суугчид
  • Хүүхдүүд
  • Амралтын үеийн ажилчид (Working holiday makers) гэсэн ангиллаар ялгаатай тогтоосон байна https://www.ato.gov.au/rates/individual-income-tax-rates/ үзнэ үү

АНУ-ын хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ

  

Ер нь татварыг төлөхгүй байх талаас харвал гуйвуулах, буруутгах шалтгаан олон, бас энэ хандлага нь бүгд л ямар нэг урамшуулал (хөнгөлөлт, чөлөөлөлт)д хамрагдах гэсэн үзэл түгээмэл илэрдэг. Татварын бодлогын үүднээс аливаа урамшуулал нийгэм, эдийн засгийн нийтлэг эрх ашгийн тодорхой нэг зорилтыг хэрэгжүүлэхэд үйлчлэх учиртай гэдгийг бүх л түвшинд анхаарах хэрэгтэй юм. Татварын урамшуулалд хэт шүтэх нийгэм эдийн засгаа гажуудуулдаг сөрөг үр дагавартай болохыг бидний практик олон зүйлээр харуулсаар ирсэн



No comments:

Post a Comment