2007 оны 07-р сарын 03
Жайка-гийн татварын удирдлагыг бэхжүүлэх
Төслийн баг
1. Тогтолцоог нэвтрүүлэх талаар
Татварын тогтоцоог бэхжүүлэх ЖАЙКА-гийн судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд, татварын орлогыг бүрдүүлэх, татварын байцаагчдын ёс зүйн түвшнийг дээшлүүлэхтэй холбоотойгоор Японы татварын нягтлан бодогчдын тогтолцооны тухай танилцуулж, нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар зөвлөмж өгсөөр ирсэн. 2004 оноос эхлэн Татварын удирдлагыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэгдсэн ажлыг төслийн бүрэлдэхүүн хэсэгт оруулан хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдаж, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх авсан 100 орчим нягтлан бодогч бүртгэгдээд байна. Герман, Хятад Солонгос зэрэг оронд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог ашигладаг бөгөөд АНУ-д ч ЕА гэсэн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо байдаг билээ.
Уг тогтолцоог нэвтрүүлснээр татвар төлөгчдийн ухамсарыг шууд бус аргаар өөрчилж, улмаар татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтой болох, татварын байцаагчдыг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, удаан хугацаагаар татварын албанд ажиллаж улс эх орондоо хувь нэмэрээ оруулсан байцаагчдын тухайд, тэтгэвэрт гарсных нь дараа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын зэрэг олгож, нэр хүнд болон тодорхой орлогыг эх үүсвэр болгодог зэрэг ач холбогдолтой тогтолцоо билээ. Японд ч гэсэн энэ талаас нь анхаарч, 1951 онд анх татварын нягтлан бодогчдын тухай хууль батлагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан.
Японд татварын нягтлан бодогч нь хуулийн дагуу төвийг баримтлан ажиллах ёстой бөгөөд нэг талаас нь татвараа өөрөө тайлагнан төлөх тогтолцооны хэрэгжилтийг хангах, нөгөө талаас татвар төлөгчийг сэтгэл санааны аливаа даргамтгүйгээр татвараа тайлагнан төлөх нөхцөлийг хангах үүрэгтэй ба мөн татварын хяналт шалгалтын үед татвар төлөгчийг төлөөлөн ажилладаг. Татварын нягтлан бодогч нь гол төлөв жижиг, дунд аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхэлдэг иргэдэд зөвлөгөөө өгдөг бөгөөд нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, /одоо нягтлан бодох бүртгэлийн програм ашигладаг болсон/ татварын тайлан гаргах, хяналт шалгалтын үед байлцах, татварын зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Түүнчилэн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс санаачлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулан нийгэмд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байна.
2. Мэргэшсэн нягтлан бодогч ба татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн ялгаа
Японд мэргэшсэн нягтлан бодогч аудит хийж байгаа аж ахуйн нэгжийнхээ татварын тайланг гаргах нь мэргэшсэн нягтлан бодогчдын тухай хуультай зөрчилддөг. Учир нь татварын тайланг гаргаснаар ашиг сонирхолын харилцан хамаарал бүхий этгээдийн харилцаа үүсэх тул тухайн мэргэшсэн нягтлан бодогч тэр аж ахуйн нэгжид аудит хийх боломжгүй байдаг. Аудит хийж байгаа хүн нь тухайн аж ахуйн нэгжийнхээ нягтлан бодох бүртгэлд тусгагддаг зардлын нэг болох татварын тооцооллыг хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно. Томоохон аж ахуйн нэгжийн хувьд мэдээллийг нээлттэй байлгах зарчмын дагуу улсдаа болон хувьцаа эзэмшигчиддээ санхүүгийн тайлан болон бусад холбогдох мэдээллээ тайлагнах үүрэгтэй байдаг.
Өнөөдөр даяарчлал эрчимтэй явагдаж байгаатай уялдан улс хоорондын хамтарсан бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байна. Дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хувьд үнэн бодитой мэдээлэл чухал байдаг. Энэхүү мэдээллийн үнэн бодитой эсэхийг магадалж нотлоход мэргэшсэн нягтлан бодогчдын аудитын дүгнэлт чухал үүрэгтэй. Үүнээс гадна мэргэшсэн нягтлан бодогчид MAS (менежмент, зөвлөгөө, үйлчилгээ)-ний үүрэг гүйцэтгэдэг. Иймд Японд томоохон аж ахуйн нэгжүүд нь татварын тайлангаа өөрсдөө гаргах эсвэл татварын нягтлан бодогчоор гаргуулах нь жишиг болсон байдаг.
Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, гадаад улс орнуудтай харилцаж ажил гүйлгээ явуулдаг нэг хэсэг байхад ихэнхдээ дотооддоо үйл ажиллагаа явуулдаг болон гэр бүлийн хүрээний аж ахуйн нэгж байдаг тул мэдээллийг хаалттай байлгах, асуудал болох нь ховроос гадна аудит хийх шаардлагагүй байдаг тул санхүүгийн тайланг татварын хуулийн жишгээр тооцож, зөвхөн татварын хуулийг барихад л хангалттай байдаг. Гэхдээ жижиг, дунд аж ахуйн нэгж эрхлэгчдийн хувьд татварын хуулийн талаархи мэдлэгтэй боловсон хүчнээр дутмаг байдаг тул өдөр тутмын бүртгэл, татварын талаар нарийн мэдлэгтэй татварын нягтлан бодогчдод хандаж зөвлөгөө авахыг хүсдэг. Томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг татварын зарим нягтлан бодогчдыг эс тооцвол, татварын нягтлан бодогч хүн бол элит бус, татварын хуулийн мэдлэг сайтай, татвар төлөгчийн оронд өөрийгөө тавьж татварын тайлан гаргаж чаддаг мэргэжлийн хүн байх ёстой.
Мэргэшсэн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болохоос татварын мэргэжилтэн биш. Тийм болохоор аудитын байгууллагын хувьд ашиг сонирхлын хамааралгүй томоохон татварын нягтлан бодогчийн оффистой /өнөөгийн байдлаар татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын байгуулсан компани/ хамтран ажиллаж, татвартай холбоотой бүхий л ажлаа даатгадаг.
Монголд ч гэсэн олон улсад нэр хүндтэй, нэгэн аудитын компани татвартай холбоотой ажлаа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлж байгаа тухай сонслоо. Энэ нь олон улсын жишгээр ажиллаж байгааг харуулж байна.
3. Хуулийн төслийн талаар
Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс “Татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагааны тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их хуралд өргөн барихаар ажиллаж байна. Жайка-гийн судалгааны багийн зүгээс уг хуулийн төслийн анхны хувилбарын агуулгатай танилцаад нийгэмлэгт хандан санал зөвлөмжөө өгсөн болно. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн нийгэмлэгээс холбогдох газруудад өргөн бариад буй /Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс боловсруулсан/ хуулийн төслийн агуулгад мэргэжлийн зөвлөмжийг өгч туслан дэмжихийг холбогдох байгууллага, хүмүүсээс хүсч байна.
ЖАЙКА-гийн татварын удирдлагыг бэхжүүлэх Төслийн багийн мэргэжилтэн
Вада Сеимей
MGM Casino in Tunica - JTGHub
ReplyDeleteMGM Tunica is 강원도 출장샵 the 안성 출장샵 premier destination on 서귀포 출장샵 the Mississippi Gulf Coast, an MGM Resorts Luxury Destination. Guests 양산 출장마사지 can also enjoy the incredible dining options 파주 출장마사지